Saturday, December 5, 2009

Залуу нас-омголон зөрүүд бас бие тоосон

Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог.  Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
  ...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ.
Бүх зочид  ёс юм шиг л " Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ " Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай"  гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
  Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, " ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм " гэсэн үгс хааяадаа сонсдоно.Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг.  Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ.  Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хын болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.
  Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг
буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

No comments:

Post a Comment

зураг

зураг