Saturday, October 24, 2009

Хүссэн ажилдаа хамгийн хурдан орох 3 хичээл

  1. Шинэ ажил хайх гэж байгаа бол зөв тактикийг баримтал. Ажилд орох хамгийн сайн арга зам бол хүмүүсийг ашиглах. Хэдий чинээ олон хүнд ажил хайж байгаагаа дуулгана, төдий чинээ хурдан ажилд орох болно. Ажил хайх нь тоо цуглуулдаг тоглоом шиг. Хамгийн зөв хаалга нээгдэх хүртэл үргэлжлүүлэн тогшсоор бай.
  2. Өөртөө итгэх итгэлгүй, айсан дүр байдал нь чамайг амжилтаас чинь зулгаах болно. "Өөртөө итгэлгүй, ичсэн байдал маш олон ажил хайгчдын хувьд хамгийн том саад нь байдаг. Хэрэв чи хүмүүсээс айдаг бол ямар нэгэн сүлжээний болон мэдээллийн ажилд орох бараг боломжгүй. Ажил олгогчид асуудлыг шийдвэрлэх чадвартай нэгнийг хайдаг. Энэ нь нэгэнт чи асуудлыг олж харсан бол түүнээс гарах арга замыг тэдэнд санал болгодог байх гэсэн үг юм.
  3. Үнэнч байдал бол юугаар ч сольшгүй том хүч. Ажил олгогчид итгэл даах хүмүүсийг маш үнэтэйд тооцдог. Тэдний хувьд үнэнч бус байдал нь даргатайгаа хувийн зөрчилдөөн үүсгэснээс ч илүү ноцтой хэрэг байдаг ажээ.

No comments:

Post a Comment

зураг

зураг