Нэрт хeл бeмбeгчин Дэвид Бекхэм нь “People” сэтгvvлийн уншигчдаас тавьсан асуултанд хариулж eeрийн амьдрал, дотуур хувцас болон сонин хоббитой гэдгээ ярив.
1.Eeрийнхee аугаа амжилт гэж юуг хэлэх вэ? (Ли Уильямс, Бристоль. Их Британи)
Дэвид Бэкхем: Амьдралдаа нилээн зvйлд хvрч, амжилт ч оллоо. Харин том амжилт бол миний хvvхдvvд болон эхнэр маань юм. Сайн аав, нeхeр байж гэр бvлтэйгээ аль болох дотно байх хэрэгтэй гэдгийг мэдэж байна.
2. Eeрийн хvvхдvvдэд нэрийг нь хэрхэн сонгосон тухай мэдмээр байна? (Эмили Хай, Роли, Хойд Каролин муж, АНУ)
Дэвид Бэкхем: Нью-Йоркт байхад Виктория жирэмсэн гэж хэлсэн тэгээд тvvнд Бруклин гэж нэр eгсeн. Виктория бид хоёр их романтик хос л доо. Тиймээс дараагийнхаа хvvд Ромео гэдэг нэрийг eгсeн. Круз нэр нь Жvжигчин Том Крузаас гаралтай гэж болно. Анх тvvнтэй танилцаад Круз гэдэг нэр бол сайхан нэр байна гэж бодсон. Тэгээд л хvvдээ энэ нэрийг eгсeн. Том Круз хvvгий маань тeрeхeд хамгийн тvрvvнд утасдаж баяр хvргэсэн хvний нэг шvv.
3. Тоглолтынхоо eмнe сэтгэл санаагаа хэрхэн бэлддэг вэ? (Рэйчел Баррс, Конро, Техас муж, АНУ)
Дэвид Бэкхем: Би тайван байж хeгжим сонсдог. Аль болох тайван байхыг хичээдэг. Жей Зиг хамгийн их сонсох дуртай, тэгээд мэдээж Spice Girls-ыг шvтдэг.
4. Танай гэрийн ням гаригийн eглee ямар байдаг вэ? (Синди Уотсон, Форт Уорт, Техас муж, АНУ)
Дэвид Бэкхем: Eглee болгон босоод бид хамтдаа eглeeнийхee хоолыг иддэг. Дараа нь хeвгvvд маань хeл бeмбeгийн дасгал сургуулилтандаа гардаг. Дараа нь бид гэртээ ирж уламжлалт бvтэн сайн eдрийн хоолоо иддэг: ногооны сvмсээр даруулсан бифштекстэй шарсан тeмс йоркширын пудингтэй. Дараа нь хeвгvvд усан санд ордог эсвэл наран
шарлагын газар очдог. Орой нь гэр бvлээрээ кино vздэг.
5. Таны аз жаргалтай гэр бvлийн нууц? (Келли Негрилло, Чикаго, Иллинойс муж, АНУ)
Дэвид Бэкхем: Зvгээр л хамтдаа баясах хэрэгтэй. Бид хоёр 3 сайхан хvvтэй. Хvvхдvvдээ аз жаргалтай байлгахын тулд бид хоёр хамтдаа хичээж байна. Тэгээд бас хоёуулхнаа байх нь бас чухал шvv.
6. Хeл бeмбeг тоглохоо болихоороо юу хийх вэ? (Хизер Эйдсон, Томсон, Жорджи муж, АНУ)
Дэвид Бэкхем: Гэр бvлтэйгээ хамт байж буяны ажил хийнэ гэж бодож байгаа. Надад НVБ-ын энх тайвны элч байх нь их таалагддаг. Eнгeрсeн жил Сьерра-Леонд очиж туршлага хуримтлуулсан. Манайх бас eeрийн буяны байгууллагатай. Дэвид, Виктория Бэкхемын хvvхдэд зориулсан буяны сан- The David and Victoria Beckham Children’s Charity. Мeн би хeл бeмбeгийн академитай. Надад хийх юм олдох байхаа.
7.Таны хvvхдvvд eeрийг чинь дотуур хувцасны рекламд тоглохыг чинь хардаг уу? (Пэйж Жонсон, Хьюстон, Техас муж, АНУ)
Дэвид Бэкхем: Тэд анх vvнийг хараад яагаад ингэж гарч байгаа юм, хvмvvстаныг харна шvv дээ гэж байсан. Тэд vvнийг эсэргvvцээд байдаггvй. Харин арай том болохоороо яахыг нь мэдэхгvй байна, ичих юм болов уу?
8.Eeрийн чинь ямар сонирхол хvмvvсийг гайхшруулах бол? (Ивонн Шермер, Камас, Вашингтон муж, АНУ)
Дэвид Бэкхем: Би их цэвэрч, гэрийн ажил хийх дуртай нэгэн. Тоос соруулах бvр ч дуртай. Мeн хоол хийх дуртай. Миний Викторияд зориулан хийдэг гарын хоол бол грилээр шарсан ногоотой хавч эсвэл лобётер, харин хeвгvvддээ бас eeртee томатын сvмстэй, оливтой нухаш бэлдэх дуртай
Хeх толбо
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment