Saturday, October 24, 2009

Япон бүсгүйчүүдийн 8 нууц

1. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс тун хэмжээтэй идэх. Өдөр оройн хооллолтын үеэр хамгийн багадаа 5-30 гаруй нэр төрлийн хоол, зууш, салат бэлтгэнэ. Японд хоолыг бэлтгэж, таваглах нь нэг ёсны урлаг болсон байх бөгөөд уран зураг эсвэл хокка буюу япон яруу найргийн гүн утга агуулсан байдал нь онцгой анхаарал татдаг. Хоолоо гоёмсог тавганд, тус тусад нь таваглаж өгнө. Япончууд удаан зажилж, хоолноосоо таашаал авч идэх дуртай.
2. Хоол хүнсээ сулхан болгоно. Энэ нь аминдэмийг аль болох хадгалах зорилготой. Бага зэрэг чанаж, шарна. Ихэнх хоолыг ууранд эсвэл богино долгионы шарах шүүгээнд хийж болгоно. Тухайлбал, буурцагны шөлийг ердөө хоёрхон минутад болгож иддэг. Учир нь илүү удаан хугацаагаар чанавал шөлөнд орсон буурцагны аминдэм алга болох талтай. Япон гал тогоонд маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ашигладаг.

3. Япончуудын хувьд цагаан будаа талхыг орлодог гэж хэлж болно. Талхыг харьцангуй бага хэмжээгээр хэрэглэнэ. Хуурсан цагаан будаа япон зоогийн газрын цэсэнд заавал бичигдсэн байдаг.

4. Хүнсэндээ хэрэглэдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь загас, цагаан будаа, төрөл бүрийн ногоо, ногоон цай, жимс, цитрусын төрлийн жимс. Үүнээс гадна загас, далайн гаралтай хүнсийг өдөр тутам хэрэглэнэ. Мөн өдөрт нэг ширхэг өндөг, хагас стакан сүү уудаг зуршилтай. Япончууд утсан мах, зайдас, гамбургер, хавчуургатай талх бараг иддэггүй. Редис, дайкон, салат, усны замаг, далайн байцаа, буурцагны бяслаг буюу дүпүг ихэвчлэн иднэ. Япончуудын нэг онцлог нь өдөр тутам маш олон төрлийн /зарим тохиолдолд зуугаад нэр төрөл/ хүнсийг маш бага хэмжээгээр хэрэглэнэ.

5. Ногоон цайг япончууд бүр IX зууны үеэс хятадуудаас уламжлан авсан бөгөөд цайны ёслол, урлаг болтлоо хөгжиж иржээ. Өнөөгийн хөл хөдөлгөөн ихтэй бужигнасан амьдрал дунд ч япон хүн бүр энэ ариун зан үйлийг даган мөрдсөөр иржээ. Цайны ёслолыг тэд "Саарал манан дунд сүүмэлзэх гэрэл, гоо сайхны бэлэг тэмдэг" хэмээн үздэг юм байна.

6.Япончууд цагаан будааны гурил, жимсээр хийсэн амттан, пудинг хийж идэх маш дуртай. Гэхдээ мэдээж маш бага хэмжээгээр.Ямар ч десертэд сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос хийдэггүй, сахарны хувьд европчуудаас гурав дахин бага хэмжээгээр хэрэглэнэ. Япон амттаныг нэрлэхдээ төрөл бүрийн царцмагийг дурьдах хэрэгтэй. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг "Екан" хэмээх мармеладыг царцмагаар хийнэ. Десертэд төрөл бүрийн жимс, ундааг хэрэглэнэ.

7. Япон хоолны нэг онцлог нь хоолны үзэмж, тавагласан байдал, гоёмсог ур хийц бүхий аяга тавагт ихээхэн ач холбогдол өгдөг явдал. Японы синто шашинд байгалийг хамгийн ариун зүйл хэмээн сургадаг. Үүнийг япончууд хоол хүснийхээ гадаад үзэмжинд тусгасан байдаг. Иймд япон гал тогоо нь байгальд хандах өөрийн гэсэн өвөрмөц шинж чанарыг агуулдаг.

8. Мөн хооллохдоо зөвхөн савх л хэрэглэнэ. "Хаси" буюу савх нь японд XII зуунаас Хятадаас нэвтэрсэн бөгөөд хулсаар хийдэг уламжлалтай. Орчин үед японы эрдэмтэд савхыг оюун ухааныг хөгжүүлэх нэг ёсны дасгал хэмээн үзэх болсон бөгөөд хүүхдийг бүр багаас нь савхаар идүүлж сургадаг. Үүнээс гадна савхаар хоолыг хоёр минутын дотор идэх ямар ч боломжгүй тул эрүүл мэндэд ч тустай гэж үздэг.
Япон бүсгүйчүүдийн гоо сайхны нууц нь зөвхөн хоол хүнсэнд бус биеэ арчлах арчилгаанд байдаг гэд

No comments:

Post a Comment

зураг

зураг