Saturday, October 24, 2009

"Киви" хамтлагийнхан лесби гэдгээ зарлан дуулдаг болоо юу?

Ая зохиогч Ангирмаагийн поп дууны ертөнцөд бий болгосон охидын “Киви” хамтлаг өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлээрээ охидын бусад хамтлагийг ардаа хол орхиод байгаа билээ. Ази төрхтэй охид тогтохгүй нэг хэсэг зовоосон энэ хамтлагийн дуучдыг продюссер Ангирмаа нь нүднийхээ харцаар хөдөлгөдөг хэмээн өрөвдөх хүмүүс цөөнгүй бий.



Тэгвэл сүүлийн үед тус хамтлагийн нэг дууны тухай нэлээн сонирхол татахуйц таамаг явдаг болжээ. Энэ хамтлагийн дуулдаг “Гурван сэтгэл нэг хүсэл” хэмээх дууны үгийг задлаад үзвэл их л сонин утга илрэн гардаг тухай дууны шүлэг зохиогч нар гайхан хэлэлцдэг байна. Жишээ нь уг дуун дээр “Яагаад би ганцаардана вэ” гэсэн үгийг маш олон удаа давтаж дуулдаг юмсанж. Энэ нь ая зохиогч Ангирмаа хамтлагийн охидуудаа хүнтэй сууж хүүхэд гаргаж болохгүй хэмээн тушаасан хатуу чанд аашийг нэг талаар илэрхийлж буй санаа юм байх.

Түүнээс гадна яагаад ганцаардаж суугаагаа ойлгохгүй гурван өөр сэтгэлтэй гурван хүүхэн дундаа нэг л хүсэлтэй байгаа тухай дуулсанаараа гурван өөр сэтгэлтэй атлаа нэгэн хүслээр бие биенээ хүсэмжлэн үгүйлж байгаа өөрөөр хэлбэл лесби маягийн уур амьсгалыг илэрхийлж байгаа юм шиг ойлголтыг төрүүлдэг байна. Өнөөг хүртэл хүнтэй суугаагүй яваа продюссер Ангирмаагийн нь эчнээ хүслийг илэрхийлсэн дуу ч юм уу чөтгөр бүү мэд. Уг нь гурван гишүүнтэй хамтлагийнхаа имижийг тодорхойлж ийм зангидсан утга бүхий дуу дуулсан биз ээ.

Гэвч дууны үг нь ойлгомжгүй болсоноос ийнхүү олны амны бай болчихжээ. Цаашдаа “Киви” хамтлагийнхан дуулах дууныхаа үгний утга агуулганд маш чамбай хандаж байхгүй бол энэ байтугай хар сэр гарч мэдэх л юм

No comments:

Post a Comment

зураг

зураг