Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг. Япон иллэг нь европчуудынхаас ялгаатай. Япон иллэг хийх үед бие болон сэтгэлээ сулладаггүй онцлогтой. Харин өвчин ялангуяа түр зуурын өвчинтэй тэмцэхэд бие организмынхаа бүх далд нөөцийг шавхах хэрэгтэй Шиацу. Өдөр тутам нүүрэндээ хийх иллэгийг японоор ийнхүү нэрлэдэг.
Энэ иллэгийн тусламжтайгаар нүүрээ шаазан мэт толигор байлгах боломжтой гэнэ. Үүний тулд хурууныхаа өндгөөр нүүрнийхээ арьсыг удаан шахаж, дарж өгнө. Хамгийн гол нь өдөр бүр өглөө эсвэл оройдоо тав орчим минут хийж байх хэрэгтэй.Япон бүсгүйчүүд оо энгэсэгт тун дуртай. Гэхдээ өөрсдийн гэсэн өвөрмөц онцлог бий. Гоо сайханд хандах хандлага, түүнийг хадгалах хэрэгсэл нь европчуудаас үндсээрээ ялгаатай. Гоо сайхны арчилгаа нь нэг ёсны цайны ёслолтой төстэй. Косметик нь япончуудын хувьд зөвхөн өөрийгөө төдийгүй амьдралаа чимэглэх, агшин бүрт таашаал авах гэсэн утга санааг агуулж байдаг юм.
Япон бүсгүйчүүд жижиг гэлтгүй бүх зүйлд нямбай ханддаг зуршилтай. Оо энгэсэг, түүний үнэр, өнгө, нэмэлт хэрэгсэл, сойз, маск бэлдэх сав хэрэгсэл гээд бүгд сэтгэлийн таашаал авахад зориулагдсан байдаг. Япон косметик нь ихэвчлэн натурал, удаан хадгалах зориулалтын бодисыг тун багаар ашигласан байдаг юм.
Энэ зорилгоор сувдыг ашигладаг. Тодруулбал сувдны протеин конхиолиныг ашиглана. Энэ нь антиоксидант, харшлын эсрэг, чийгшүүлэх, нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Бас чийгийг долоо дахин удаан хадгалах бодисыг сувд өөртөө агуулсан байдаг аж.
No comments:
Post a Comment