А (H1N1) вирүсийн халдвар нь гахайнаас гахайд, гахайнаас хүнд, хүнээс хүнд амьсгалын болон ахуйн хавьтлын замаар халдварлана.
А (H1N1) вирүсийн гадаад орчинд амьдрах шинж чанар:
-Хатуу гадаргуу дээр - 24-48 цаг амьдарна
-Хувцас, үс г.м зөөлөн эд дээр - 8-12 цаг амьдарна
-Цаасан сальфитект - 15 минут байна
-Гарын арьсан дээр - 5 минут байна
-+70 хэм, түүнээс дээш - хэдэн секунд
-Ариутгалын бодист - тэсвэргүй, идэвхгүйжинэ
-Агаар сэлгээхэд - бохирдолт багасана
-1 метрээс хол зайд - халдах эрсдэл бага
-Гараа савандаж сайн угаахад - арилна
А (H1N1) вирүсийн халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ:
Халуурах, нус гоожих, ханиалгах, цээжээр өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгаадах бачуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах.
Томуугийн А (H1N1) вирүсийн халдвараас сэрэмжлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү
Ханиаж, найтаахдаа амаа дар
Гараа сайн савандаж, сайн угаа
Нус, цэр, шүлс, хогоо ил бүү хая
Гэр, байрандаа цэвэр агаар оруул
Идэвхтэй амар, сайн унт
Халуун шингэн ахиу уу, чанарлаг хоол ид
Амны хаалтыг 2 цаг тутамд соль
Орчиндоо цэвэрлэгээ, угаалга, ариутгал хий
Томуу, А (H1N1)-ээр өвчилсөн буюу сэжигтэй бол маск зүү, гэртээ бай, гэр бүл, найз нөхдөдөө хэл, олны хөлийн газраар бүү яв, эмнэлэгт хандаж зөвлөгөө, тусламж ав. Утас № 103, 100, 455688, 454921
Гэрт өвчтэй болон сэжигтэй хүн байгаа бол түүнээс аль болох зайтай, 1м-ээс хол бай, маск зүү, хүрэлцсэн бол гараа сайн угаа, аяга халбагыг тусгаарла, цэвэр агаар оруул, ариутгал хий, эмчийн зөвлөмжийг дага
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment