Япон бүсгүйчүүд "камелия"-гаас гарган авсан тосны үйлчлэлийн талаар хэдэн зууны тэртээгээс мэддэг байж. Камелияад уураг, олеины хүчил, агуулагддаг. Энэ хоёр бодис нь хоюулаа үсний бүтцийг сайжруулах үйлчлэлтэй. Үсийг сэвсийлгэн, толигор өнгөлөг болгож өгдөг.
Энэ бэлдмэлийг бэлтгэх арга нь: Нэг цайны халбага камелияагийн тосыг сулхан халааж, чийгшүүлсэн үсний үзүүр хэсэгт түрхэж өгнө. Дараа нь толгойгоо битүү боож, хорь орчим минут болсны дараа шампуниар хуруугаараа иллэг хийх маягтай угаана.
No comments:
Post a Comment